Нээлттэй ажлын байр
ВалютАвахЗарах
  USD2510.002521.00
  EUR2900.002965.00
  JPY22.1022.64
  GBP3269.003350.00
  CNY365.00368.00
  RUB36.6040.07
  KRW2.132.27

2018-09-20Дэлгэрэнгүй »


Аюулгүй байдлын администратор

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Банкны сүлжээний аюулгүй байдал, системийн аюулгүй байдлыг хариуцан, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбоо дохиолол, аюулгүй байдал, програм хангамж, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • TCP/IP протокол,LAN/WAN,утасгүй сүлжээний талаар мэдлэгтэй;
  • UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай;
  • Linux, Windows, Virtual, Active directory, Enterprise сервер зохион байгуулах, ажиллах чадвартай;
  • Мэргэжлийн сургалтанд хамрагдаж хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай;
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах чадвартай;
  • Англи хэлийг мэргэжлийн түвшинд ашиглах ур чадвартай;

Нэмэлт мэдээлэл

  • NET, VB, VC, Java, PHP программууд дээр ажилладаг бол давуу тал болно;
  • Cisco болон өөр төрлийн Router, switch, firewall сүлжээний  сургалтанд хамрагдсан бол давуу тал болно;
  • Кибер аюулгүй байдлын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болон туршлагатай бол давуу тал болно;
  • Сервер, стоурож болон тэдгээрийн холболтын талаарх мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Банкны системд ажиллаж байсан бол давуу тал болно;

Эрсдэлийн шинжээч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн засаг, банк санхүү, математик загварчлалын чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  • Математик аргачлалыг ашиглан тоон мэдээлэлд анализ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвартай
  • Мэргэжлийн англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний ахисан төвшний мэдлэгтэй
  • Уялдаа холбооны логик дэс дарааллыг олох чадвартай
  • Багаар хамтран ажиллах, Ажлын зохион байгуулалт өндөртэй
  • Харилцааны өндөр соёлтой, ажилдаа идэвх санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • Бүтээлч, шинийг санаачлагч байж, үр бүтээлтэй ажиллах чадвартай
  • Бусдын нөлөөнд автахгүй, өөрийгөө илэрхийлэх чадвартай;
  • Өөрийгөө ямагт хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэлтэй;
  • Ажлын ачаалал дааж, ажилдаа чин сэтгэлээ хандах хандлагыг өөртөө төлөвшүүлсэн;

Нэмэлт мэдээлэл

Банкинд эрсдэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, эсвэл эрсдэлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх

 

Нярав

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуух үүргийг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төлбөр, тооцоо, бүртгэлийн программ дээр ажиллах бүрэн чадвартай
  • Бараа материал эд хөрөнгийн бүртгэл, тооцооны програм дээр үнэн зөв хөтөлж явуулах ажлын 1-с доошгүй жилийн туршлагатай байх 
  • Санхүү, төлбөр тооцооны бичиг баримтын бүрдүүлэлтийг хөтлөн явуулах чадвартай
  • Эд хөрөнгийн бүртгэл, үнэт зүйлсийн хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцах чадвартай, мэдлэгтэй
  • Үнэнч шударга
  • Санаачлагатай
  • Багаар ажиллах, аливаад дасан зохицох чадвартай
  • Түргэн шуурхай, аливаа асуудлыг шийдвэрлэх сэтгэлгээтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай

Теллер-касс

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуух үүргийг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүү банкны системд 2-с доошгүй жил ажилласан
  • Харилцааны болон баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дундаас дээш төвшинд эзэмшсэн
  • Бусдын нөлөөнд автахгүй бие даан шийдвэр гаргах
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Үнэнч шударга

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 94100800 утсаас авна уу,

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook