Байгууллагын бизнесийн зээл
ВалютАвахЗарах
  USD2440.002454.00
  EUR2852.002889.00
  JPY21.4721.88
  GBP3207.003273.00
  CNY366.50369.50
  RUB40.3542.30
  KRW2.102.26

2017-11-21Дэлгэрэнгүй »


Зээлийн зориулалт

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хэрэгцээнд зориулан олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

100,000,000 төгрөг хүртэл

Зээлийн зарласан хүү /сар/

1.8%

Зээлийн зарласан хүү /жил/

21.6%

Зээлийн хугацаа

24 сар хүртэл

Зээлийн шимтгэл, хураамж

Байхгүй

Барьцаа хөрөнгө

Улаанбаатар хотод орших үл хөдлөх хөрөнгө барьцаалах.

Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй.

/Барьцаа хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх нийт хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй байх/

Зээлийн бодит өртөг /сар/

1.8%

Зээлийн бодит өртөг /жил/

21.6%

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Зах зээл дээр сүүлийн 2-оос доошгүй жил тухайн бизнесийг тогтвортой, амжилттай эрхэлж буй, албан ёсны санхүүгийн тайлантай хуулийн этгээд байх;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байгуулсан гэрээтэй байх;
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөргүй, түүхгүй байх;
  • Татварын өр төлбөргүй байх.

Зээл хүсэгчийн төлбөрийн чадварт тавих шаардлага:

  • Сарын зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр нь сарын цэвэр орлогын 40%-иас хэтрэхгүй байх;
  • Сүүлийн 2 тайлант хугацаанд ашигтай ажилласан байх (2 улирал);
  • Бизнесийн тогтмол орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх.

Зээлийн барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотод орших үл хөдлөх хөрөнгө барьцаалах;
  • Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй;
  • Барьцаа хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй хөрөнгө байх;
  • Барьцаа хөрөнгө нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй, барьцаа болон батлан даалтын үүрэг хүлээгээгүй хөрөнгө байх.

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Зээл хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкны зээлийн ажилтанд хүргүүлнэ.    

Үүнд:

  • Хуулийн этгээдийн зээл хүссэн албан бичиг;
  • Хуулийн этгээдийн болон эрх бүхий этгээдүүдийн анкет, өргөдөл (банкны маягтаар бөглөх);
  • Санхүүгийн баримт, гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн цахим үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ, оруулсан өөрчлөлтийн хамт;
  • Зээл авах, хөрөнгө барьцаалахыг зөвшөөрсөн Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлын протокол, шийдвэр;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, лиценз, байгуулсан гэрээ, хэлцэл;
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн мэдээлэл:
    • Аудит болон татварын албаар баталгаажсан санхүүгийн байдлын тайлан;
    • Орлогын тайлан;
    • Мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний эргэлтийн тайлан;
    • Өмчийн өөрчлөлтийн тайлан;
    • Татварын албаны тодорхойлолт.
  • Нэмэлт орлоготой холбогдох бусад санхүүгийн баримтууд;
  • Банкны дансны хуулганууд;
  • Санхүүжүүлэх төсөлтэй холбоотой:
    • Төслийн техник-эдийн засгийн үндэслэл;
    • Зээлийн эргэн төлөлтийн тооцоо;
    • Бэлэн мөнгөний эргэлтийн тооцоо;
    • Санхүүжигдэж буй төслийн хүрээнд байгуулсан гэрээ,хэлцэл;
    • Бусад шаардлагатай тооцоо, мэдээллүүд;
    • Төсөлтэй холбоотой төлбөрийн баримтууд.
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой:
    • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар;
    • ЭХЭБГ-ын лавлагаа;
    • Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавих тухай нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;
    • Гуравдагч этгээдийн гаргасан хөрөнгө үнэлсэн тухай тайлан, гэрчилгээ.
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдлийн тухай тодорхойлолт;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, баримт, материалыг бүрдүүлж өгөх.

 

Нэмэлт мэдээллийг тус банкны: 94100500, 94100600, 94100700, 319038 (125, 124. 123, 120, 121) тоот утсаар авна уу.

 

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook