Хадгаламж
ВалютАвахЗарах
  USD2632.002640.00
  EUR2945.003042.00
  JPY22.9223.60
  GBP3278.003392.00
  CNY381.00387.00
  RUB38.5541.05
  KRW2.242.40

2018-12-14Дэлгэрэнгүй »


 

 

Хугацаагүй  хадгаламж  гэдэг  нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд сул чөлөөтэй  мөнгөн хөрөнгөө  банкинд  байршуулж,  хүүний  орлого  олох зорилгоор  тодорхой  хугацаа заалгүйгээр  гэрээ байгуулсан мөнгөн хадгаламж юм.

Онцлог:

  • Хугацаагүй хадгаламжийн дансанд хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой.
  • Гэрээний дагуу хуанлийн  жилийн эцэст буюу 12 дугаар сарын 31-ний өдөр хүүг тооцож бэлэн бусаар олгоно.
  • Хугацаагүй хадгаламжийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн жилийн  байршсан   хоногоор тооцож хүүг төлнө.

Энгийн хугацаагүй хадгаламжийн нөхцөл:

Энгийн хугацаатай хадгаламж гэдэг нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаа болон хүүгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, энэ хугацааны  туршид зарлагын  гүйлгээ хийхгүйгээр гэрээ байгуулсан мөнгөн хадгаламж юм.

Онцлог:

  • Харилцагч хүссэн үедээ орлогын гүйлгээ хийх боломжтой.
  • Хугацааны  эцэст хүүг тооцож бэлэн бусаар олгоно.

Энгийн хугацаатай хадгаламжийн нөхцөл:

Тусгай гэрээт хадгаламж гэдэг нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө хугацаа болон хүүгийн нөхцлийг тусгайлан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр банкинд байршуулах мөнгөн хадгаламж юм.

Онцлог:

  • Харилцагч  хүссэн  үедээ орлогын  гүйлгээ хийх боломжтой.
  • Харилцагчтай  байгуулсан  гэрээний нөхцлөөр хүүг тооцож олгоно.

Тусгай гэрээт хадгаламжийн нөхцөл:

  • Гэрээгээр тохирно.

Хадгаламжийн бусад нөхцөл:

Хугацаа цуцлах*

Тухайн үеийн хугацаагүй хадгаламжийн хүүгийн 50%-иар бодно.

Тайлбар:- Бүх төрлийн хугацаатай хадгаламж, тусгай гэрээт хадгаламжийн хувьд гэрээний хугацаа дуусахаас өмнө зарлага гарах тохиолдолд хадгаламж барьцаалсан зээл авахыг санал болгоно. Хадгаламж эзэмшигч зээл авахыг хүсэхгүй тохиолдолд хугацаа алдуулсны хүүгийн хувиар байршсан хугацааны хүүг тооцон хадгаламж эзэмшигчид олгож, хадгаламжийн дансны үлдэгдлийг хугацаагүй хадгаламжид эсвэл шинээр хугацаатай хадгаламжийн данс нээж шилжүүлнэ.

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook