Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
ВалютАвахЗарах
  USD2438.002452.00
  EUR2830.002907.00
  JPY21.9222.63
  GBP3107.000.00
  CNY363.00367.40
  RUB40.1043.00
  KRW1.972.22

2017-08-18Дэлгэрэнгүй »


Хүндэт харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

“Та бидний итгэлцэл” уриатай “Кредит” банкны хамт олон бид эрхэм хүндэт та бүхний итгэл, хамтын ажиллагааны тусламжтайгаар улсынхаа эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж та бүхний санхүүгийн найдвартай хамтрагч нь байсаар ирлээ.

Бид 2016 онд Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган, бизнесийн цар хүрээ, үйл ажиллагаагаа өргөжүүлж, харилцагчдынхаа тоог нэмэгдүүлэхээс гадна нийт активаа 20.1 тэрбум төгрөг болгон өсгөж амжилт бүтээлээр дүүрэн ажиллалаа. 

Бид цаашид эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлтийн он жилүүдэд харилцагчдад орчин үеийн технологит тулгуурласан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж, хувь нийлүүлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх, банкны ажилтнууыг хөгжүүлж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, харилцагч, хувь хүн, байгууллагын хөгжилд дэм үзүүлэх зорилгоо ухамсарлан найдвартай, түшиг тулгуур бүхий банк байх болно.

Ийнхүү харилцагчид, бизнесийн түншүүд, бидэнд итгэл хүлээлгэн ажилладаг ТУЗ, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг банкныхаа нийт ажилтнуудад талархал илэрхийлж та бүхэндээ сайн сайхныг хүсч, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.


Та бүхнийг хүндэтгэсэн:

Гүйцэтгэх захирал КРАВЦОВ А.С.

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook