Менежментийн баг
ВалютАвахЗарах
  USD2354.002369.00
  EUR2570.002660.00
  JPY20.7021.35
  GBP2940.00-
  CNY342.00347.00
  RUB36.0040.60
  KRW1.952.07

2017-06-23Дэлгэрэнгүй »


Гүйцэтгэх захирал Кравцов А.С.
Гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогч Сазонов Д.С.
Санхүү хариуцсан захирал Д. Баярсайхан
Санхүү, тайлан бүртгэлийн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч З. Энхзул
Дотоод хяналтын алба Ц. Баярдулам
Захиргаа, хүний нөөцийн газар Ж. Навчаа
Зээлийн газар В. Туулмаа
Хуулийн хэлтэс Б. Бөртэ
Бизнес хөгжил, төлөвлөлтийн хэлтэс Х. Буянбат
Хөрөнгө удирдлагын хэлтэс Р. Туяа
Эрсдэлийн удирдлагын хэлтэс Ц. Ариунтуяа
Мэдээлэл технологийн хэлтэс Б. Батхүү

 

 КРЕДИТ БАНКНЫ БУСАД ЭРХ БҮХИЙ АЖИЛТНУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Гүйцэтгэх захирал  Андрей Сергеевич Кравцов 

               Кредит банкны Гүйцэтгэх захирал А.С. Кравцов нь ОХУ-ын Хабаровск хотын багшийн их сургууль, мөн ОХУ-ын Хабаровск хотын эдийн засаг, эрх зүйн академийн санхүү болон зээлийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

2000-2008 онуудад ОХУ-ын арилжааны “Далькомбанк” банкны Төв оффисын захирлын орлогч,

2009 оноос ОХУ-ын арилжааны “Град-Банк” банкны Удирдах зөвлөлийн даргын орлогч, зөвлөх,

2010 оноос Кредит банкинд  Санхүүгийн захирал,

2015 оны 12 сарын 28-с Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч,

2016 оны 03 сарын 03-наас Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогч  Дмитрий Сергеевич Сазонов

           Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн Засгийн Академийг төгссөн.

Ажлын туршлага:

2004-2005 онуудад “НИК” ХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, 2006 оноос “Базовый элемент” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдан ажиллаж байсан.

Мөн 2009 оноос одоог хүртэл “Кредит Банк” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Кредит банкны гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байна.

Санхүүгийн захирал  Д.Баярсайхан

         Д.Баярсайхан нь ОХУ-ын Тюмень хотын Улсын их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг; Улаанбаатар хотын Удирдлагын академийн удирдахуйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

1988.08.20-1991.05.01  УБ хотын талх чихрийн комбинат, тооцооны ня-бо

1991.05.01-1999.11.05  УБ хот, ХОТШ банк, ахлах ня-бо, мэргэжилтэн, Ерөнхий ня-бо

2000.12.11-2009.06.05  УБ хот, Анод банк, эдийн засагч, газрын захирал 

Кредит банкинд 2009 оноос хойш СТБГ-ын захирал, ерөнхий нягтлан бодогч, 2015.12.28-с одоог хүртэл Санхүүгийн захирлаар ажиллаж байна.                    

Санхүү, тайлан бүртгэлийн газрын захирал З.Энхзул

            З.Энхзул нь МУИС-ийн ЭЗДС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

2000-2004 он: ТЗҮ-ний Их тэнгэр цогцолборт Эдийн засагч

2004-2009 он: Анод банк, СТБГ-ын нягтлан бодогч, эдийн засагч, ахлах нягтлан бодогч

2009-одоо: Кредит банк, Ахлах нягтлан бодогч, СТБГ-ын орлогч захирал, СТБГ-ын захирал, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.

Дотоод хяналтын албаны ахлах Ц.Баярдулам

          Ц.Баярдулам нь “Монгол бизнес” дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гишүүн, Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч.

Ажлын туршлага: 

Кредит банкинд 2002 оноос хойш 2-р тооцооны төвд кассын нярав, 3-р тооцооны төвд нягтлан бодогч, Зээл, эдийн засгийн бодлогын хэлтэст зээлийн эдийн засагч, Санхүү, бүртгэлийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2006 оны 10-р сараас Дотоод хяналтын албаны ахлах хянан шалгагчаар ажиллаж байна.

Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Ц.Ариунтуяа

            Ц.Ариунтуяа нь ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн академийг санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг; ОХУ-ын Эрхүү хот,  Эдийн засгийн академийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Мөн  ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг хуулийн улсын их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан . 

Ажлын туршлага:

1995-1997  Ардын банкинд  нягтлан бодогч-эдийн засагч

1997-1999  Сэргээн босголт банкинд  эдийн засагч

1998 оноос хойш одоог хүртэл  Кредит банкинд Оператор нягтлан бодогч , Дотоодын хяналтын байцаагч, Зээлийн эдийн засагч, Зээлийн ахлах эдийн засагч, Зээлийн газрын орлогч захирал, Зээлийн газрын захирал, 2017 оны 4 сараас  Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байна.          

Бизнес хөгжил төлөвлөлтийн хэлтсийн захирал Х.Буянбат

            Х.Буянбат нь Беларусь улсын эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэйгээр төгссөн.

Ажлын туршлага:                

1998-2007 онуудад НИК ХК болон Анод банкинд мэргэжилтэн, эдийн засагчаар ажиллаж байсан. Кредит банкинд  2007 оноос эрсдэлийн менежер, 2009 оноос Бизнес хөгжил төлөвлөлтийн хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байна.

Хуулийн хэлтсийн захирал

Захиргаа хүний нөөцийн газар

Хөрөнгө удирдлагын хэлтсийн захирал Р.Туяа

           Р.Туяа нь Улаанбаатар хотын Хан-Уул дээд сургуулийн Бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

2004.08.01-2005.05.30  Их монгол шуудан ХХК, кассын нярав, нарийн бичиг

Кредит банкинд  2005 оноос хойш Төвийн мөнгөний нярав, Зээл, харилцахын нягтлан бодогч, Төлбөр тооцоо, зээл батлан даалтын нягтлан бодогч, Бизнес, хөгжил төлөвлөлтийн хэлтсийн шинжээч, Хөрөнгө удирдлагын хэлтсийн диллер түр ажилтан, 2011.11.03-с одоог хүртэл Хөрөнгө удирдлагын хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байна.                   

Мэдээлэл технологийн хэлтсийн захирал Б.Батхүү

            Б.Батхүү нь Монгол улсын их сургуулийн мэдээлэл технологийн сургуулийг мэдээлэл технологийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, мөн тус сургуулийн компьютерийн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

2007.09.07-2013 Кредит банк, Мэдээлэл технологийн хэлтсийн програмист

2013.03.05-аас Кредит банк, Мэдээлэл технологийн хэлтсийн захирлаар ажиллаж байна.                  

Зээлийн газрын захирал В.Туулмаа

              В.Туулмаа нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч  мэргэжлээр бакалаврын зэрэг, МУИС-ийн Хууль Зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Ажлын туршлага:

1996-2004 онд Сангийн яамны харъяа Банкны өр барагдуулах газарт Нягтлан бодогч, Зээлийн мэдээлэл, судалгааны ажилтан, Зээлийн ажилтан, Ахлах ажилтан, Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч;

2004-2009 Зоос банкны Зээлийн газарт Зээлийн хяналтын мэргэжилтэн, Зээлийн ахлах ажилтан, ЖДБЗХэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын Байгууллагын зээлийн эрсдэл, зээлийн хяналтын хэлтсийн захирал;

2009-2010 Төрийн банкинд ЗХЭХСХэлтсийн Ахлах ажилтан, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн Ахлах ажилтан, Байгууллагын банкны хэлтсийн Ахлах ажилтан, төсөл  хариуцсан ажилтан;

2010-2016 Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкинд Зээлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Бизнес удирдлага хариуцсан захирал, Зээл хариуцсан захирал, Цахим банкны төвийн захирал;

2016 онд Бичил глобус групп ХХК, тус компанийн охин компани болох Эрдэнийн опал ХХК-ийн салбар хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан.

2016 оны 10 сараас Кредит банкинд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал,  2017 оны 04 сараас Зээлийн газрын захирлаар ажиллаж байна..

Кредит банкны  газар, хэлтэс,  нэгжүүдийн эрх үүрэг нь  “Хөдөлмөрийн дотоод журам” болон  ажил үүргийн хувиарын дагуу мөрдөгдөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook