Санхүү бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт
ВалютАвахЗарах
  USD2440.002454.00
  EUR2852.002889.00
  JPY21.4721.88
  GBP3207.003273.00
  CNY366.50369.50
  RUB40.3542.30
  KRW2.102.26

2017-11-21Дэлгэрэнгүй »


Дотоод хяналтын үйл ажиллагаа

Дотоод хяналтын системийн бүтэц, агуулга, дотоод хяналт явуулах дараалал, ёс зүй, эрх, үүргийн хуваарийг нарийн тусгасан, дотоод хяналтын системийн үйл ажиллагааг зохицуулах зорилго бүхий журмын дагуу Кредит банкны дотоод хяналтын үйл ажиллагаа явагдаж байна.

 

Дотоод хяналтын алба, түүний үндсэн зорилго:

Дотоод хяналтын алба /ДХА/ нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлага дор ажиллаж, ажлаа тайлагнадаг. ТУЗ-өөр батлагдсан банкны стратеги зорилтыг биелүүлэхээр гүйцэтгэх удирдлагын явуулж буй үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар банкны бүх шатанд шалгалт хийж зөрчил дутагдлыг илрүүлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахаас гадна шалгалтанд хамрагдсан нэгжийн ашигт ажиллагааны түвшинг тодорхойлон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гарган банкны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. ДХА нь банкны бүх салбар нэгжийн бүхий л үйл ажиллагааг хамруулан Олон улсын стандарт, МУ-ын хууль тогтоомж болон бусад журам, дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж үр дүнг гүйцэтгэх удирдлага, ТУЗ-д танилцуулан эрсдэлээс сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгах, үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай арга замыг санал болгон ажилладаг. Тус алба нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг шалгалт хамрагдах хугацааны баримт материалд тулгуурлан явуулдаг.

 

Санхүү, Бүртгэлийн тогтолцоо

Кредит банкны баримтлах “Нягтлан бодох, бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг 2015 онд банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор батлан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Энэхүү баримт бичгийг Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС), Монгол улсын Банкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, ААНОАТатварын тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А35/20 тоот хамтарсан тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар” болон бусад хууль эрх зүйн актуудад нийцүүлэн боловсруулсан болно.

Кредит банкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү хариуцсан захирлын шууд удирдлага дор ажилладаг Санхүү, тайлан бүртгэлийн газар хариуцан явуулдаг. Тус газар нь Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсронгуй болгох, Харилцагчдад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг анхны шаардлагаар түргэн шуурхай, соёлч боловсон үзүүлэх, Удирдлагыг банкны санхүү, бүртгэлтэй холбоотой мэдээллээр тогтмол, шуурхай хангах, Банкны төсөв, төсөвлөсөн тайлан тэнцэл, орлого зарлагын төлөвлөгөө зохиох, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, Банкны санхүүгийн тайлан тэнцэл, бусад мэдээ тайланг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Санхүү, тайлан бүртгэлийн газар нь Харилцагчийн үйлчилгээний, Тайлангийн, Аж ахуйн дотоод тооцооны гэсэн гурван албадаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус банкны санхүүгийн бүртгэл тооцоог “Теллер” программ дээр хөтлөн явуулж байна. Бүртгэл тооцоог хөтлөх, тайлан мэдээ гаргах ажиллагааг улам боловсронгуй болгох, банкны удирдлага болон холбогдох газар, хэлтсийг шаардлагатай мэдээллээр хангах ажлыг шуурхай болгох үүднээс мэдээллийн технологийг шинэчлэх, сайжруулах ажил хийгдэж байна.

 

 

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook