ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР
ВалютАвахЗарах
  USD2408.002422.00
  EUR2620.002720.00
  JPY20.90-
  GBP3075.00-
  CNY348.00351.80
  RUB40.0044.30
  KRW1.992.16

2017-05-24Дэлгэрэнгүй »


Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санаачлагыг Нидерландын Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академи зэрэг байгууллагууд хамтран гаргаж, 2013 оны 5 дугаар сард тогтвортой санхүүжилтийн форумыг зохион байгуулсан юм. Энэхүү санаачилга, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооноос тус тус дэмжин хамтран ажиллахаар болж байгаа бөгөөд ногоон хөгжил болон байгаль орчин, нийгэмд хариуцлагатай байх асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудын эхлэл болж 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг"-т Монголын Банкны Холбоо, нийт банкны удирдлагууд гарын үсэг зурж, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхагласан юм.

Банкууд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аливаа санхүүжилт олгохдоо тодорхой шалгуур тавьснаар байгаль орчноо хамгаалан хойч үедээ үлдээх, цаашлан ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад онцгой хувь нэмэр оруулах юм.

Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэх ажлын хүрээнд хүрээлэн буй орчин, нийгэмд ээлтэй бизнесийн шийдвэрүүдийг гаргах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой санхүүжилтийн жишиг, стандартуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, банкны салбарт зориулсан тодорхой журам, бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, цаашлаад олон нийтийн дунд ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook