ТУЗ
ВалютАвахЗарах
  USD2575.002588.00
  EUR2917.002998
  JPY22.5823.23
  GBP3279.003366.00
  CNY370.00374.80
  RUB38.2940.90
  KRW2.182.33

2018-11-20Дэлгэрэнгүй »


 

 

Хувьцаа эзэмшигчид

Б.Гантуяа 47%, Б.Амаржаргал 35%, М.Саруул 18%                       

ТУЗ-ийн дарга З. Мөнхзаяа

Гишүүд:

Б.Энэрэлт

 

П.Даваа

 

Б.Мандуул

Хараат бус гишүүн: Л.Одхүү

 

“КРЕДИТ БАНК”-НЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ ЖУРАМД ЗААСНЫ ДАГУУ

  • Их хэмжээний хэлцэл хийх эрхтэй.  ТУЗ-ийн хуралд оролцогчдын 2/3-ийн санал хураалтаар их хэмжээний хэлцэл батлах. Ийм шийдвэрийг бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Хэрвээ ТУЗ-ийн гишүүд энэ асуудлыг шийдэж чадаагүй бол бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ.
  • Банкны активын 10 хувиас илүүгүй хэмжээний хэлцлийг зөвшөөрөх
  • Банкны хувьцаа эзэмшигчдийн хамтын хурлаар болон хувьцаа эзэмшигчдийн саналаар ТУЗ-ийн гишүүдэд цалин олгох эсвэл өөр хэлбэрээр шагнаж болно.
  • ТУЗ-ийн дэргэд Аудитын хороо болон Эрсдэлийн удирдлагын хороод байна.
  • Дээрх хороодын  үйл ажиллагааны хэлбэр нь Хорооны хурал байна.
  • Хороодын үйл ажиллагаанд ТУЗ-ийн дарга хяналт тавьж ажиллана.
  • Хороод нь үйл ажиллагааныхаа талаар ТУЗ-д тогтмол хугацаанд тайлагнана.
  • Аудитын хороо нь Банкинд хийгдэх дотоод аудит болон хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг хянана.
  • Эрсдэлийн хороо нь банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр хүндийн болон бусад төрлийн эрсдэлийн удирдлагын талаар авч буй арга хэмжээ нь хангалттай байгаа эсэхэд хяналт тавина.  

Аудитын хорооны эрх, үүрэг

  • Банкны нэгжүүдээс тайлан, тайлбар болон холбогдох мэдээлэл гаргуулах, шаардлагатай үед тусгай шалгалт явуулах, хараат бус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах, банкны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх хөндлөнгийн аудит буюу гадаад аудиторыг томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах талаарх саналаа ТУЗ-д хүргүүлэх, ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын хууль бус үйлдэл нь банкинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа бол аудитын хорооноос шаардлагатай арга хэмжээг авч, аливаа эрсдэл болон хүндрэлээс зайлсхийх арга хэмжээ зохион байгуулах эрхтэй.
  • Банкны дотоод хяналтын системийн үйл ажиллагааг дүгнэж, тогтолцооны сул талыг арилгах, залруулах талаар санал боловсруулж, чиглүүлэх болон банкны үйл ажиллагаа, санхүү, хууль эрх зүйн гол эрсдэлүүдийг тодорхойлох, хянах үүрэгтэй.

Эрсдэлийн хорооны эрх, үүрэг

  • Банкны нэгжүүдээс тайлан, тайлбар болон холбогдох мэдээлэл гаргуулах, цуглуулах, саад хүндрэлгүй шууд харьцах, шаардлагатай үед тусгай шалгалт явуулах, гадны шинжээч болон зөвлөхийн үйлчилгээ авах, банкнаас шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаас өмнө учирч болох эрсдэлийн шинжилгээ хийх дүгнэлт гаргах, шаардлагыг тогтоож уг шаардлага хангалтын байдалд үнэлэлт өгөх эрх бүхий ажилтныг томилоход санал өгөх эрхтэй.
  • Баримтлах бодлого тодорхойлох, банкны үйл ажиллагааны нэгж бүрд үүсч болох эрсдэлийн түвшинг тодорхойлох, илрүүлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад шаардлагатай арга хэмжээ авах, оновчтой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлэлт өгч, санал зөвлөмж гаргах, сургалт зохион байгуулах гэх мэт үүрэгтэй.

Эрсдэлийн удирдлагын хороо, Цалин, урамшууллын хороо, Аудит, хяналтын хороодын бүрэлдэхүүн:

Аудитын хороо

Хорооны дарга –    Л.Одхүү    /Хараат бус гишүүн/

Хорооны гишүүн – Б.Мандуул  /ТУЗ-ийн гишүүн/

Хорооны гишүүн – З.Мөнхзаяа  /ТУЗ-ийн дарга/

Эрсдэлийн удирдлагын хороо

                 Хорооны дарга –     Б.Энэрэлт   /ТУЗ-ийн гишүүн/

                 Хорооны гишүүн –   З.Мөнхзаяа  /ТУЗ-ийн дарга/

                 Хорооны гишүүн –   П.Даваа  /ТУЗ-ийн гишүүн/

Цалин, урамшууллын хороо

                 Хорооны дарга –     З.Мөнхзаяа     /ТУЗ-ийн дарга/

                 Хорооны гишүүн –   Л.Одхүү  /Хараат бус гишүүн/

                 Хорооны гишүүн –   Б.Энэрэлт /ТУЗ-ийн гишүүн/

Төлөөлөн Удирдах Зөвлөл

ТУЗ-ийн дарга

 

 

З. Мөнхзаяа

 

ТУЗ-ийн гишүүд 

 

Б.Энэрэлт

П.Даваа

Б.Мандуул

 

ТУЗ-ийн хараат бус гишүүн

 
                       Л.Одхүү

 

 

Kредит банк ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүтэц

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook