Танилцуулга
ВалютАвахЗарах
  USD2455.002467.00
  EUR2859.002933.00
  JPY21.5922.18
  GBP3214.003294.00
  CNY371.000.00
  RUB41.7444.45
  KRW1.992.22

2017-10-17Дэлгэрэнгүй »


Кредит банк нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн 503 тоот тушаалаар байгуулагдаж 1998 оны 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр эдүгээ 19 дэх жилдээ Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж, байр сууриа бэхжүүлэн, харилцагчиддаа чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна.

Кредит банк нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банк бөгөөд өмчлөгч нь Кипр улсын “Харшал Холдингс Лимитед” ХХК юм. Тус банк нь харилцагчдаа эрхэмлэн дээдэлсэн, олон улсын түвшинд хүрсэн, оюуны болон техник технологийн дэвшилд суурилсан үйл ажиллагаатай, үндэсний банк санхүүгийн зах зээлд баттай байр суурь эзэлсэн банк болох эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. 


Эрхлэх үйл ажиллагаа

Кредит банк нь доорх албан ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 137 тоот тушаалаар Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 328 тоот тушаалаар Гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 225 тоот тушаалаар Гуравдагч этгээдэд батлан даалт гаргах, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах зөвшөөрөл;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А-141 тоот тушаалаар Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус авсан.

 

Эрхэм зорилго

Харилцагчдад орчин үеийн технологит тулгуурласан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх, хувь нийлүүлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх, банкны ажилтнуудыг хөгжүүлэх.

Монгол улсын эдийн засгийн өсөлт, харилцагч хувь хүн байгууллагуудын хөгжилд дэм үзүүлэх.


​Алсын Хараа:

Харилцагчдын хүлээлтэнд нийцсэн, өндөр технологит суурилсан, ёс зүй болон эко орчныг дээдэлсэн, монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан салбартаа манлайлагч банк болох. 


Эрхэмлэх зүйлс:

  • Чадварлаг хүний нөөц
  • Харилцагчид
  • Итгэлцэл
  • Тасралтгүй хөгжил
  • Эв нэгдэл  
 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook