Ажлын тайлан
ВалютАвахЗарах
  USD2354.002369.00
  EUR2570.002660.00
  JPY20.7021.35
  GBP2940.00-
  CNY342.00347.00
  RUB36.0040.60
  KRW1.952.07

2017-06-23Дэлгэрэнгүй »


Кредит банкны эрхэм хүндэт харилцагчид, түншүүд, ажилтнууд аа!

Та бүхний анхааралд Кредит банкны 2016 оны жилийн тайланг толилуулж байна.

2016 онд Монгол улсын эдийн засгийн хямралын сөрөг үзэгдлүүд гарсан ч банкны систем тогтвортой байдлаа хадгалж, төлбөр тооцооны тасралтгүй ажиллагааг хангаж, зээлийн чанарыг сайн түвшинд барихад тэмцэж ажиллав.

Монголын арилжааны банкууд өнгөрсөн онд зах зээлд эзлэх хувь хэмжээгээ өсгөх, зээлийн багцын чанарыг сайжруулах, харилцагчиддаа шинэ үйлчилгээний төрлүүдийг санал болгох тал дээр ихээхэн чармайлт гарган ажиллалаа. Өнөөдөр Монголд хадгаламжийн даатгал, зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо амжилттай нэвтэрч, банкны үйлчилгээг олон улсын шаардлагын өндөр түвшинд үзүүлж байна. Монголын банкуудын холбооны хүрээнд бануудын хамтын ажиллагаа жил ирэх тусам бэхжиж үр дүнгээ өгч байна.

Кредит банкны хувьд 2016 онд тогтвортой байр сууриа хадгалж, Монголбанкнаас тогтоосон бүхий л шалгуур үзүүлэлтийг ихээхэн нөөцтэйгээр ханган биелүүлж, жилийн үр дүнгээр санхүүгийн эерэг үзүүлэлттэй гарлаа.  

2016 онд манай банк харилцагчиддаа чанартай үйлчилгээгээ үргэлжлүүлэн хүргэж, бүхий л чиглэлээр зээлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, харилцах дансаа хөтлөх үйлчилгээгээ үзүүлж, мөнгөн гуйвуулгын хэмжээг өсгөв.

Урьд жилүүдийн адил иргэдийн зээлийн үйлчилгээ манай үйл ажиллагааны голлох чиглэл хэвээр байна. Манай харилцагчдын дунд автомашины зээл, хэрэглээний зээл, сургалтын зээл, жижиг бизнесийн зээл зэрэг манай бүтээгдэхүүнүүд урьдын адил эрэлт ихтэй хэвээр байна.

Кредит банкны цаашдын хөгжил, үйл ажиллагааны идэвхжилт нь манай нийт харицлагчид болон цаашдаа Монголын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

Манай нийт харилцагчид болон хамтран ажилладаг та бүхэнд бидэнд үзүүлсэн итгэл болон хамтын ажиллагааны тань төлөө талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү.

 

“Кредит Банк” ХХК-ийн

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга                                              А.Ю. Мелехов

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook