Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх жижиг бизнесийн зээл
ВалютАвахЗарах
  USD2354.002369.00
  EUR2570.002660.00
  JPY20.7021.35
  GBP2940.00-
  CNY342.00347.00
  RUB36.0040.60
  KRW1.952.07

2017-06-23Дэлгэрэнгүй »


Зээлийн зориулалт

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

50,000,000 төгрөг хүртэл

Зээлийн зарласан хүү /сар/

2.1%

Зээлийн зарласан хүү /жил/

25.2%

Зээлийн хугацаа

24 сар хүртэл

Зээлийн шимтгэл, хураамж

Байхгүй

Барьцаа хөрөнгө

Улаанбаатар хотод орших үл хөдлөх хөрөнгө /орон сууц, автомашины зогсоол, гараж/ барьцаалах.

Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй.

/Барьцаа хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх нийт хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй байх/

Зээлийн бодит өртөг /сар/

2.1%

Зээлийн бодит өртөг /жил/

25.2%

Зээл хүсэгч, хамтран хариуцагчид тавигдах шаардлага:

  • Эрх зүйн болон санхүүгийн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх;
  • Зээл хамтран хариуцагч нь гэр бүлийн гишүүн /нөхөр, эхнэр, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хүүхдүүд/ байх;
  • Сүүлийн 2 жил тухайн бизнесийг тогтвортой, амжилттай эрхэлсэн байх;     
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байгуулсан гэрээтэй байх;
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөргүй, түүхгүй байх;
  • Татварын өр төлбөргүй байх.

Зээл хүсэгч, хамтран хариуцагчийн төлбөрийн чадварт тавих шаардлага:

  • Сарын зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр нь сарын цэвэр орлогын 40%-иас хэтрэхгүй байх;
  • Сүүлийн 2 тайлант хугацаанд ашигтай ажилласан байх (2 улирал);
  • Бизнесийн тогтмол орлого нь дансны хуулгаар баталгаажсан байх.

Зээлийн барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотод орших үл хөдлөх хөрөнгө (орон сууц, автомашины зогсоол, гараж) барьцаалах;
  • Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй;
  • Барьцаа хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй, зээл хүсэгч болон зээл хамтран хариуцагчдын өмчлөлийн хөрөнгө байх;
  • Барьцаа хөрөнгө нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй, барьцаа болон батлан даалтын үүрэг хүлээгээгүй хөрөнгө байх.

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Зээл хүсэгч болон хамтран хариуцагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкны зээлийн ажилтанд хүргүүлнэ.     Үүнд:

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Цахим үнэмлэх;
  • Анкет (банкны маягтаар бөглөх);
  • Оршин суугаа газрын хорооны болон ам бүлийн тодорхойлолт;
  • Бизнесийн үйл ажиллагааны сүүлийн 12 сарын орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт /үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, лиценз, гэрээ, санхүүгийн баримт, хар дэвтэр, татвар төлөгчийн дэвтэр, баримт г.м/;
  • Нэмэлт орлоготой холбогдох баримтууд;
  • Банкны дансны хуулганууд;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар;
  • ЭХЭБГ-ын лавлагаа;
  • Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавих тухай нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдлийн тухай тодорхойлолт;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, баримт, материалыг бүрдүүлж өгөх.

 

Нэмэлт мэдээллийг тус банкны: 94100500, 94100600, 94100700, 319038 (125, 124. 123, 120, 121) тоот утсаар авна уу.

 

 

 

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook