Сургалтын зээл
ВалютАвахЗарах
  USD2354.002369.00
  EUR2570.002660.00
  JPY20.7021.35
  GBP2940.00-
  CNY342.00347.00
  RUB36.0040.60
  KRW1.952.07

2017-06-23Дэлгэрэнгүй »


Зээлийн зориулалт:

Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрт зориулан олгох зээл юм.

Зээлийн нөхцөл:

Нөхцөл

Дотоод

Гадаад

Зээлийн хэмжээ

1.0-6.0 сая төгрөг

1.0-10.0 сая төгрөг

Зээлийн хугацаа

12 сар хүртэл

Зээлийн зарласан хүү /сар/

1.7%

Зээлийн зарласан хүү /жил/

20.4%

Зээлийн бодит өртөг /сар/

1.7%

Зээлийн бодит өртөг /жил/

20.4%

Давуу тал:

  • Хүү бага
  • Шимтгэлгүй
  • Барьцаа хөрөнгө шаардахгүй /Албан ёсны баталгаажсан орлоготой бол/

Зээл хүсэгч, хамтран хариуцагчид тавигдах шаардлага:

  • Эрх зүйн болон санхүүгийн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байна.
  • Гадаадад суралцагчдын хувьд зээлдэгч нь Монгол улсад байнгын оршин суух гэр бүлийн гишүүд байна.
  • Дунд сургуульд суралцагчдын хувьд эцэг, эх нь зээлдэгч байна.
  • Зээл хамтран хариуцагч нь гэр бүлийн гишүүн /нөхөр, эхнэр, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хүүхдүүд/ байна.
  • 12 сараас доошгүй хугацаанд сүүлийн ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажилласан, эсвэл тухайн бизнесийг тогтвортой эрхэлсэн байна.
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөргүй, түүхгүй байна.

Зээл хүсэгч, хамтран хариуцагчийн төлбөрийн чадварт тавих шаардлага:

  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх.
  • Сарын зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр нь сарын цэвэр орлогын 40%-иас хэтрэхгүй байх.
  • Цалин, бизнесийн тогтмол орлого нь нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулгаар баталгаажсан байх.

Зээлийн барьцааны нөхцөл:

  • Зээлдэгчийн орлого бүрэн баталгаажсан тохиолдолд – барьцаа хөрөнгө шаардахгүй.
  • Зээлдэгчийн орлого бүрэн баталгаажаагүй тохиолдолд – шаардлагатай нөхцөлд банк барьцаа хөрөнгө, батлан даалт шаардах эрхтэй.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Зээл хүсэгч болон хамтран хариуцагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкны зээлийн ажилтанд хүргүүлнэ.     Үүнд:

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Цахим үнэмлэх;
  • Анкет (банкны маягтаар бөглөх);
  • Оршин суугаа газрын хорооны болон ам бүлийн тодорхойлолт;
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэл эх хувь;
  • Тухайн сургуульд сурдаг эсэхийг нотлох баримтууд /Сургуульд элссэн, сурдаг тухай тодорхойлолт, гэрээ, оюутны үнэмлэх, батламж г.м/;
  • Цалингийн орлоготой бол ажлын газрын сүүлийн 12 сарын цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, НДДэвтэр эх хувь, НД-ийн лавлагаа;
  • Цалингаас бусад тогтмол орлоготой бол сүүлийн 12 сарын орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт /бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, лиценз, санхүүгийн баримт, хар дэвтэр, гэрээ, татвар төлөгч болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр г.м/;
  • Банкны дансны хуулганууд;
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдлийн тухай тодорхойлолт;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, баримт, материалыг бүрдүүлж өгөх.

Нэмэлт мэдээллийг тус банкны: 94100500, 94100600, 94100700, 319038 (125, 124. 123, 120, 121) тоот утсаар авна уу.

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook