Өрхийн хэрэглээний зээл
ВалютАвахЗарах
  USD2575.002588.00
  EUR2917.002998
  JPY22.5823.23
  GBP3279.003366.00
  CNY370.00374.80
  RUB38.2940.90
  KRW2.182.33

2018-11-20Дэлгэрэнгүй »


Зээлийн зориулалт

Өрхийн хэрэглээний зээл гэдэг нь иргэдийн хувийн болон өрхийн хэрэгцээнд зориулагдан олгогдох зээл юм.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

100,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

30 сар хүртэл

Зээлийн сарын зарласан хүү /₮/

1.8-2.2%
Зээлийн жилийн зарласан хүү /₮/

21.6-26.4%

Шимтгэл

0.5% хүртэл

Өргөдлийн хураамж

10,000 төгрөг

Барьцаа хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгө

Давуу тал:

  • Зээлийн хүү бага
  • Зээлийн хугацаа урт

Зээл хүсэгч, хамтран хариуцагчид тавигдах шаардлага:

  • Эрх зүйн болон санхүүгийн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх;
  • Зээл хамтран хариуцагч нь гэр бүлийн гишүүн /нөхөр, эхнэр, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хүүхдүүд/ байх;
  • Сүүлийн ажлын байрандаа 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд сүүлийн12 сар тухайн бизнесийг тогтвортой, амжилттай эрхэлсэн байх;     
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөргүй, түүхгүй байх.

Зээл хүсэгч, хамтран хариуцагчийн төлбөрийн чадварт тавих шаардлага:

  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх;
  • Сарын зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр нь сарын цэвэр орлогын 40%-50%-иас хэтрэхгүй байх;
  • Цалин, бизнесийн тогтмол орлого нь нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулгаар баталгаажсан байх.

Зээлийн барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгө (орон сууц, автомашины зогсоол, гараж) барьцаалах.
  • Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй.
  • Барьцаа хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй, зээл хүсэгч болон зээл хамтран хариуцагчдын өмчлөлийн хөрөнгө байх.
  • Барьцаа хөрөнгө нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй, барьцаа болон батлан даалтын үүрэг хүлээгээгүй хөрөнгө байх.

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Зээл хүсэгч болон хамтран хариуцагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкны зээлийн ажилтанд хүргүүлнэ.     Үүнд:

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Цахим үнэмлэх;
  • Анкет (банкны маягтаар бөглөх);
  • Оршин суугаа газрын хорооны болон ам бүлийн тодорхойлолт;
  • Цалингийн орлоготой бол ажлын газрын сүүлийн 6 сарын цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, НД Дэвтэр эх хувь, НД-ийн лавлагаа;
  • Цалингаас бусад тогтмол орлоготой бол орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт /бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, лиценз, санхүүгийн баримт, хар дэвтэр, гэрээ, татвар төлөгч болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр г.м/;
  • Банкны дансны хуулганууд;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар;
  • ЭХЭБГ-ын лавлагаа;
  • Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавих тухай нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдлийн тухай тодорхойлолт;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, баримт, материалыг бүрдүүлж өгөх.

 

Нэмэлт мэдээллийг тус банкны: 94100500, 94100600, 94100700, 319038 (125, 124. 123, 120, 121) тоот утсаар авна уу.

 

 



Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook