Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2426.002440.00
  EUR2830.002883.00
  JPY21.3221.79
  GBP3211.003271.00
  CNY366.20369.00
  RUB40.5142.50
  KRW2.102.25

2017-12-18Дэлгэрэнгүй »


“Дэлхийн хуримтлалын өдөр”-өөр Монгол Улс “Хуримтлалын бэлгэ тэмдэг”-тэй боллоо

2017-10-25   80

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10-р сарын 31-нд энэхүү өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулахад зорьж ирсэн ба ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ. 

Монгол улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, жилийн бүрийн 10-р сарын 31-ний өдөр Үндэсний хуримтлалын өдрийг тэмдэглэдэг байхаар боллоо. Тус өдөрт зориулж улс үндэстэн бүр өөрийн ёс заншил, ахуй соёлдоо нийцсэн бэлгэдлийг Хуримтлалын өдрийн бэлгэдэл болгосон байдаг бол Монгол Улс ч мөн өөрийн бэлгэ тэмдэгтэй боллоо. 

“Үндэсний хуримтлал”-ын өдрийг бэлгэ тэмдэгтэй болгосноор хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг хэн ч харсан  “дадал” болгохыг сануулах зорилготой аж. Тус бэлгэ тэмдэгээр тэмээг сонгосон нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэгч гэдэг утгаар мөн бие махбодийн хувьд  бөхөндөө ус нөөцөлж чаддаг нь ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадварыг нь онцлон үзжээ.                                                                                                       

Иймд ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд  санхүүгийн хувьд бэлэн байх мөн санхүүгийн нөөц бий болгох зорилгоор хуримтлал үүсгэхийн ач тусыг “Тэмээгээр” дүрслэн бэлгэдсэн байна.  

 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook