Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2394.002408.00
  EUR2888.002936.00
  JPY21.7122.00
  GBP3310.003380.00
  CNY378.00381.00
  RUB37.7040.00
  KRW2.112.26

2018-04-27Дэлгэрэнгүй »


“ТоС ХОЛБОО” ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-25   200

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг өргөжүүлэх, банкны салбараас бусад салбарт нэвтрүүлэх зорилгоор Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо) ГҮТББ-ыг үүсгэн байгуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ.

ТоС Холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн манлайлал, мэдлэгийн төв болгон хөгжүүлэх алсын хараатай бөгөөд Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтцийг бий болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд манлайлан ажиллахыг зорьж байна.

ТоС Холбооны Удирдах зөвлөлийн даргаар 2018 оны ТоС Манлайлагч байгууллага болох Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэг, Удирдах зөвлөлийн гишүүдээр МБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, Хаан банкны Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан захирал Н.Оюунханд, Капитрон банкны Эрсдэл хариуцсан захирал Э.Мөнхжаргал, Богд банкны Эрсдэл хариуцсан захирал А.Энхжаргал болон хараат бус гишүүнээр Ногоон зээлийн сангийн зөвлөх Б.Найдалаа нар ажиллахаар боллоо.

Түүнчлэн ТоС Холбооны гүйцэтгэх захирлаар Э.Номиндарь томилогдсон бөгөөд тэрээр тус хөтөлбөрийг эхэлсэн үеэс хариуцан ажиллаж, ТоС хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

ТоС Холбоог үүсгэн байгуулснаар эхний ээлжинд банкуудын ТоС-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийг ББСБ, даатгал, хөрөнгийн бирж зэрэг банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх зорилготой ба цаашлаад бусад бизнесийн салбарууд болон тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжигч сургалт судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Холбооны гишүүнчлэлд элсүүлэн, хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook