Зээлийн мэдээллийн сан | Кредит Банк
 
Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2462.002475.00
  EUR2786.002854.00
  JPY22.0222.56
  GBP3109.003184.00
  CNY357.50364.10
  RUB35.6038.98
  KRW2.092.24

2018-08-20Дэлгэрэнгүй »


Зээлийн мэдээллийн сан

2018-05-04   306

Зээлийн мэдээллийн сан

1. Зээлийн мэдээлэл гэж юу вэ?

  • Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл

2. Зээлийн мэдээллийн сан

  • Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн сан. /зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл/

3. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ байгууллагыг;
  • Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд

4. Зээлдэгч зээлийн мэдээллийн лавлагааг хаанаас авах вэ?

  • Харилцагч банкныхаа төв рүү хандаж зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас авах боломжтой.

5. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

6. Хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн, зээлийн сөрөг түүхтэй иргэд аж ахуйн нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байдаг уу?

  • Байхгүй. Харин тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана.

7. Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?

  • Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.
  • Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.
  • Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрлөлөт оруулна.

8.Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээлэл хэдий хугацаанд хадгалагддаг вэ?

  • Зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан гэсэн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 6 жилийн дараа зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй гэж ойлгож болно.
 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook