Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2455.002467.00
  EUR2859.002933.00
  JPY21.5922.18
  GBP3214.003294.00
  CNY371.000.00
  RUB41.7444.45
  KRW1.992.22

2017-10-17Дэлгэрэнгүй »


ТоС-ИЙН ТУРШЛАГА СУДЛАХ АРГА ХЭМЖЭЭ, АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2016-11-18   475

Монголын Банкны Холбоо (МБХ), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Богд банк, Капитал банк, Кредит банк, Улаанбаатар хотын банк хамтран Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд ТоС-ийн туршлага судлах арга хэмжээ, ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалтыг 2016 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), IFC, Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Банк санхүүгийн академи болон ТоС хөтөлбөрийн гишүүн банкуудын 50 гаруй төлөөлөл оролцсон юм. 

Туршлага судлах арга хэмжээний хүрээнд оролцогчид АПУ ХК-ийн үйл ажиллагаа, ISO 14001 Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцооны стандарт, байгаль орчин, нийгэмд ээлтэй сайн жишээ, санаачлагуудтай танилцаж, туршлага судласан юм. ISO 14001 стандарт нь байгалийн нөөц баялгийг хамгийн зохистой, үр ашигтайгаар ашиглах, алдагдлыг багасгах, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх, бохирдлыг эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах менежментийн арга хэрэгсэл бөгөөд АПУ компани уг стандартын батламжийг 2012 онд Монголд анх удаа гардсан авсан байна. Энэхүү батламжийг авсанаар АПУ компани нь байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг байгаль орчин, нийгмийн хууль тогтоомжид нийцүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэр болж чадсан байна. Түүнчлэн эрчим хүч, уур, усны хэрэглээг хэмнэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, “ногоон оффис”-ийг бий болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. ТоС-ийн гишүүд тус компанийн сайн туршлагаас судласан нь цаашид бусад боловсруулах үйлдвэрийн салбарын харилцагчдад байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн тогтолцооны жишгийг танилцуулж, хамтарч ажиллахад өндөр ач холбогдол бүхий туршлага болсон юм.

АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ТоС-ийн ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалтыг Говь ресортод зохион байгуулсан бөгөөд IFC-ийн ахлах ажилтан Б.Батмөнх “ОУСК, ТоС хөтөлбөрийн хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөө”, ЭХЗХ-ны ЭХХХ-ийн мэргэжилтэн Б.Энхжаргал “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, хамтын ажиллагааны боломжууд, ТоС-ийн Удирдах хорооны гишүүн Б.Найдалаа “Тогтвортой санхүүжилт 2030 ба хамтын ажиллагаа” сэдвээр тус тус товч илтгэл танилцуулсан юм. Түүнчлэн ТоС хөтөлбөрийн бодлогын болон олон улсын дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогоор уялдуудах боломж, чиглэлүүд болон ТоС хөтөлбөрийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд оруулах үйл ажиллагааг багийн ажил байдлаар боловсруулж, хэлэлцлээ.

 

 

 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook