Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2455.002467.00
  EUR2859.002933.00
  JPY21.5922.18
  GBP3214.003294.00
  CNY371.000.00
  RUB41.7444.45
  KRW1.992.22

2017-10-17Дэлгэрэнгүй »


МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ (ТоС)-ИЙН ФОРУМ 2016 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-12-06   484

2013 оноос “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу нийт банкууд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргахаар болж Тогтвортой санхүүжилтийн зарчмууд, салбарын удирдамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн юм.

Энэ санаачилга, хөтөлбөрийг олон нийт, харилцагчиддаа мэдээлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор Монголын Банкны Холбоо (МБХ) 2013 оноос хойш жил бүр “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

Уг форумд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын 400 орчим төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцлаа. Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын ТоС хөтөлбөрийн хэрэгжилтийг онцлон сайшааж, Ази бүс нутагтаа сайн жишээ болж байгааг мөн тэмдэглэсан байна.

ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд жил болгон манлайлагч байгууллага нь бусад ТоС-ийн гишүүн байгууллагаа манлайлж, санал санаачилга гарган хэрэгжүүлдэг бөгөөд Голомт банк “ТоС Манлайлагч байгууллага-2016” байгууллагаар ажилласны хувьд тайлангаа тавьж 2017 онд манлайлан ажиллах эрхэм үүргийг Ариг банкинд хүндэтгэлтэйгээр шилжүүллээ.

 

 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook