Мэдээ
ВалютАвахЗарах
  USD2426.002440.00
  EUR2830.002883.00
  JPY21.3221.79
  GBP3211.003271.00
  CNY366.20369.00
  RUB40.5142.50
  KRW2.102.25

2017-12-18Дэлгэрэнгүй »


МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ 2017 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-09-18   217

Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн форумын арга хэмжээ энэ удаа “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвээр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай явагдаж өнгөрлөө.

Монголын Банкны Холбоо (МБХ) болон түүний гишүүн банкууд нь холбогдох олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зорилгоор тогтвортой санхүүжилтийг санаачлан эхлүүлж, Монгол Улсын байгаль орчин, нийгмийн гол асуудлуудыг тусгасан “Тогтвортой санхүүжилт (ТоС)”-ийн зарчмуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү зарчмууд нь банкнаас санхүүжүүлж буй төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, бууруулах, цаашлаад ногоон төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд банкуудад дэмжлэг, чиглэл өгөх зорилготой юм. Нийт банкууд ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж, өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн удирдлагын системийг бүрдүүлэн, зээл санхүүжилт олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолон ажиллаж байна.

Энэ жилийн хувьд МБХ, БОАЖЯ, 2017 оны “ТоС Манлайлагч банк” Ариг банк форумыг хамтран зохион байгуулсан ба бодлогын дэмжигч байгууллагаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ, олон улсын дэмжигч байгууллагаар Олон улсын санхүүгийн корпараци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UN Environment), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн яам (BMZ) зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Уг форумд бодлого боловсруулагчид, төрийн байгууллагууд, банкууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш судлаачид, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд зэрэг 170 гаруй байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцлоо. Оролцогчдын дунд Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөрөөс туршлага судалж, өөрийн улс оронд нэвтрүүлэх зорилготой бусад улс орны төлөөлөл бас байсан юм. Форумаар ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын алсын хараа, банкны байгаль орчин, нийгмийн удирдлагыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэнээс гадна ТоС-ийг санхүүгийн салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтуудтай уялдуулах, банкны бус санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, барилга, ноос ноолуур зэрэг бизнесийн салбарууд дахь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг (roadmap) боловсруулахад оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Сангийн яам, Монголын Банкны Холбоо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагууд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих, Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг нэмэгдүүлж санхүүгийн зах зээлд хүүгийн түвшинг бууруулах, ногоон санхүүжилтийн арга, хэрэгслүүдийг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон зээлийн сан”-г үүсгэн байгуулахаар болж, холбогдох нөхцөлүүдийг тусгасан харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэснээ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2017 арга хэмжээний үеэр мэдэгджээ.

 

» буцах





Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Twitter Facebook