Константин Борисович Соколов

Константин Борисович Соколов 1967 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Москва хотод төрсөн.
1992 онд Москвагийн инженер физикийн дээд сургуулийг (МИФИ) төгссөн. 1996 онд Голландийн “Maastricht School of Management”-ыг бизнесийн удирлагын магистр (МВА)-ын дипломтой төгссөн. 1992-1993 онд “Androsch Trading USSR” нэртэй Австри компанийн Москва дахь төлөөлөгчийн газарт шинжээч, 1994-1995 онд Британийн “Bank Xerox Limited” компанийн ОХУ дахь төлөөлөгчийн газарт диллерийн үйл ажиллагааг зохицуулагч,
1996-2000 онд “Kraft Jacobs Suchard” (одоо-“Kraft Food”) компанийн Москва дахь төлөөлөгчийн газарт дотоод хянагч, санхүүгийн хянагч, санхүүгийн захирал,
2000-2003 онд Москва дахь “Kraft Food” компанийн салбарт санхүүгийн захирал болон салбарын захирал, 2003-2004 онд “Wimm-Bill-Dann Foods”-д жүүс үйлдвэрлэлийн чиглэлийн санхүүгийн захирлын алба хашиж байгаад 2004 онд Даатгалын олон нийтийн хувьцаат компани “Ингосстрах”-д санхүү эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирлын орлогчийн албан тушаалд томилогдон 2012 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 2014 оны 8 дугаар сараас “Базовый элемент” ХХК-д “Санхүүгийн үйлчилгээ”-ний удирдах газрын захирал, 2015 оны 7 дугаар сараас `Ингосстрах` хуьцаат компанийн ТУЗ-ийн орлогч дарга, 2017 оны 11 сараас `Кредит банк` ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.