Тулин Олег Дмитриевич

1999-2004 онд Москва хотын Эдийн Засгийн Дээд Сургууль-Улсын Их Сургуулийг Хуульч, 2004 -2007 онд Оросын Аж Үйлдвэрийн Академийг «Санхүү, мөнгөн эргэлт, зээл» мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн түвшинд Англи хэлний мэдлэг эзэмшсэн.
2007-2012 онд Даатгалын компани болох "Ингосстрах" ХК, 2003-2007 онд Оросын Холбооны Улсын СберБанкинд тус тус ажиллаж байсан.
2012-2015 онд Монгол Улсад  "Кредит банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. 2013 оноос одоог хүртэл “Кредит Банк” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр тус банкны Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн юм. Мөн ОХУ дахь "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх холбооны корпораци" ХК-ийн ерөнхий захирлын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 4-р сарын 30-ны өдрөөс "Кредит банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.